УУХҮ-ийн сайд Г.Ёндон нүүрс тээвэрт үүссэн асуудлаар БНХАУ-ын элчин сайд Цай Веньруйтай ярилцлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон энэ сарын 17-нд БНХАУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Цай Веньруйтай Гашуунсухайт боомтын нүүрс тээвэрт гарсан асуудлаар утсаар ярьж харилцан мэдээлэл солилцлоо.  Салбарын сайд ярианыхаа эхэнд Гашуунсухайт боомтоор нэвтрэх тэр дундаа нүүрс болон зэсийн баяжмал тээвэрлэж буй автомашины тоо сүүлийн өдрүүдэд буурч  байгаа талаар тодруулахад Элчин сайд Цай Веньруй Оюу толгой ХХК-д бүртгэгдсэн коронавирусын халдварын тохиолдолтой холбоотойгоор хилээр нэвтрэх машины тоог бууруулсан болохыг мэдээллэсэн.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон Оюу толгой компанид бүртгэгдсэн тохиолдол нь зөөвөрлөгдсөн тохиолдол бөгөөд тээвэрчдийг вакцинд хамруулж эхэлсэн, уурхайчдыг тун удахгүй дархлаажуулалтад хамруулахаар болсон тул энэ талаар … Continue reading УУХҮ-ийн сайд Г.Ёндон нүүрс тээвэрт үүссэн асуудлаар БНХАУ-ын элчин сайд Цай Веньруйтай ярилцлаа